Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Улаанбаатар группийн цахим хуудсанд зочилсон Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай хамт олон өнгөрсөн хугацаанд Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд  өөрийн хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Орчин үеийн шилдэг, дэвшилтэт технологи, өндөр мэдлэгтэй чадварлаг боловсон хүчнүүдийн маань хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааны үр дүнд манай хамт олон богино хугацаанд групп компани болон өргөжин тэлж, өөрийн орон зайг дотоод, гадаадын бизнесийн салбаруудад нэгэнт эзлээд байна.

Бид харилцагч байгууллага, иргэн, хамтран ажиллагч түншүүддээ найдвартай, чанартай ажил үйлчилгээг үзүүлж, бизнесийн орчинд тодорхой зорилготой томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Та бүхнийг манай хамт олонтой, бидний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцсанд талархаж, Та бүхэнтэй хамтран ажиллахад ямагт бэлэн буйгаа илэрхийлж байна.

Баярлалаа. 

Эрхэм зорилго

Глобал хэрэгцээг хангаж чадахуйц үндэсний брэндээр манлайлагч групп байна.

Үнэт зүйлс

  • Өндөр бүтээмжтэй , уян хатан хамтын ажиллагаа бүхий чадварлаг хамт олон
  • Хэрэглэгч төвтэй , итгэл даасан үйл ажиллагаа
  • Манлайлал
  • Нийгмийн хариуцлага
  • Үнэнч шудрага зарчим
  • Хүнлэг, боловсон харилцаа
  • Санал санаачилга-Бүтээлч сэтгэхүй
  • Өөриймсөг үзэл
  • Техник, технологийн дэвшил

Танилцуулга

"Улаанбаатар Групп" ХХК нь 2006 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар бизнесийн 6 салбарт 240 гаруй ажилтан албан хаагчтай, найдвартай татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг ухамсарлагч, хөдөлмөр хамгааллын салбарт манлайлагч, Монгол улсын томоохон аж ахуй нэгж болон өргөжин тэлж байна. Бид барилга бүтээн байгуулалт, зам тээвэр, үйлдвэрлэл үйлчилгээ бүхий олон төрлийн салбарт манлайлан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Группийн бүтэц