Зочид буудал, рестарон

“Дөрвөн-Уул Хан Хайрхан” ХХК

“Дөрвөн-Уул Хан Хайрхан” ХХК нь 2007 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Голлох үйл ажиллагаа нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төвлөрч, зочид буудал, ресторан, худалдаа үйлчилгээ, хими цэвэрлэгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар группийн захиалгаар Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг угтаж Өндөр гэгээний нэрээр нэрлэсэн “Гэгээн Тауэр” 38 айлын үйлчилгээтэй орон сууцны цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулсан бөгөөд, “Дөрвөн-Уул Хан Хайрхан” ХХК нь дээрх цогцолборт төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг.

Нэгдүгээр давхартаа үйлчилгээний төв, хоёрдугаар давхарт 30-50 хүнд үйлчлэх өндөр зэрэглэлийн ресторан бүхий А заал, 120 хүнд үйлчлэх бүх төрлийн хүлээн авалтын болон хурал семинарын Б заал, 3, 4 дүгээр давхарт гэр бүлийн зориулалттай зочид буудал, зоорийн давхарт хими цэвэрлэгээ, пицца, шарсан тахианы хүргэлтийн газар зэрэг олон цогц үйлчилгээг нэг дор нэгтгэн Арвайхээр хотын нийт иргэдэд соёлтой боловсон шуурхай үйлчилгээг үзүүлэхээр Манай хамт олон шамдан ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Чанартай үйлчилгээг чадварлаг багаар өндөр түвшинд үзүүлэх

Алсын хараа:

Группийн хэтийн төсөвт үнэтэй хувь нэмэр оруулах, баялаг бүтээгч хамт олон болох