Эрүүл мэнд, гоо сайхан

“Гэрэл бюти” ХХК

“Гэрэлт Бюти” ХХК нь эрүүл мэнд, гоо сайхны клиник чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Манай Chi гоо сайхан спа нь дэлхийн стандартад нийцсэн, хүний биед сөрөг нөлөөгүй өндөр чанартай технологи болон, өндөр үр дүн бүхий бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж, эрүүл мэндийг эрхэмлэн, үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, биеийн онцлогт тааруулсан тусгай үйлчилгээг үзүүлдэг.

Эрхэм зорилго:

Бидний эрхэм зорилго бол үйлчлүүлэгчидээ эрхэмлэн дээдэлж, эрүүл гоо сайхныг бэлэглэн салбартаа тэргүүлэгч хамт олон болох юм.

Үнэт зүйлс:

·        Чадварлаг ажиллах хүч

·        Найрсаг, нэгэн зорилготой хамт олон

·        Хүндлэл

·        Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай байдал

“Протэйм Фитнес” ХХК

"Протэйм Фитнес" ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан

Фитнес танхим, бүжгийн заал, эмчийн өрөө, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө, душ ариун цэврийн өрөө, буфет зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг.

2015 онд Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн “Proteam”, “Kingstar”, “PW” брэндийн 10 гүйлтийн зам, 37 нэр төрлийн бялдаржуулах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

“Монголын анхны үр дүн амлагч фитнес” гэсэн уриатайгаар багш дасгалжуулагчид маань ганцаарчилсан сургалтын системээр хүн бүрт хүрч үйлчлэн, үйлчлүүлэгч бүрдээ жинхэнэ өөрчлөлтийг харуулах зорилго тавин ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Чанартай үйлчилгээг чадварлаг багаар мэргэжлийн түвшинд үзүүлж, бодит үр дүнг үйлчлүүлэгч бүрд мэдрүүлэхийн зэрэгцээ, бие бялдар, эрүүл мэнд, гоо зүйн мэдлэгийг хүргэхэд оршино.

Бидний үнэт зүйлс:

·        Үйлчлүүлэгч бүрт бодит үр дүн

·        Чадварлаг мэргэжлийн багш нар

·        Системчилсэн сургалт, хөтөлбөрүүд

·        Үйлчлүүлэгч бүрд өөрчлөлтийг мэдрүүлэх сэтгэл