Барилгын материал үйлдвэрлэл

“Гэрэлт Констракшн” ХХК

“Гэрэлт Констракшн” ХХК нь 2016 оноос эхлэн вакуум цонх, шилэн фасад үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай үйлдвэр БНХАУ-ын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох DECA брэндийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Сардаа 8000м.кв цонх үйлдвэрлэх хүчин чадалтай ба YKKap, LG, Royal, Jiuli, Shide брэндийн бэлдцээр цонх шилэн фасадыг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэнэ

Бидний үйлдвэрлэж буй цонх, хаалганы угсралтын технологи нь монгол улсад мөрдөгдөж буй стандарт MNS 5874:2008 “Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга технологийн ерөнхий шаардлагыг” бүрэн хангасан.

Алсын хараа, эрхэм зорилго

Харилцагч, хэрэглэгчиддээ дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үргэлж хүргэж байхын зэрэгцээ, итгэл даасан найдвартай үйлчилгээг үзүүлж, хамт олноороо сайн сайхан, сэтгэл хангалуун амьдралын төлөө хамтдаа тэмүүлнэ. 

Үнэт зүйлс

·        Өндөр бүтээмж, төгс гүйцэтгэгч

·        Өөриймсөг соёл, нэгдмэл зорилго

·        Хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч хэрэглээ

·        Хүндэтгэлтэй, найдвартай түншийн харилцаа

·        Үргэлжийн тасралтгүй өсөх тогтвортой хөгжил