Барилга угсралт

“ТЖЭ” ХХК

“ТЖЭ” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“ТЖЭ” ХХК -ийн удирдах бүрэлдэхүүн, инженер техникийн ажилтнууд нь мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлагатай. Мэргэжилтэй ажилчид нь барилгын салбарт 10-с дээш жил ажилласан мэргэжлийн өндөр зэрэгтэй хамт олон юм.

Бид орчин үеийн барилгын салбарын тэргүүлэх арга технологи, инженерийн өвөрмөц шийдэл, төгс гүйцэтгэлийг эрхэмлэдэг бөгөөд, дотоодын болон олон улсын чанар, стандартыг үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг.

“Туурайн-Очис” ХХК

“Туурайн-Очис” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн шилдэг техник, технологийг өөрийн орны барилгын үйл ажиллагаанд оновчтой нэвтрүүлэн барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн чанарын батламжтай түүхий эд материалыг ашиглан барилга угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн хэрэглэгч түмний ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчныг бий болгож, эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ бодитой оруулан барилгын салбартаа тэргүүлэгч компани болохоор үйл ажиллагаагаа явуулж байна.

“Саруул Сайхан” ХХК

“Саруул Сайхан” ХХК нь 2006 оноос эхлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө барилгын салбартаа тодорхой байр суурь эзэлсэн компани болон өргөжижээ.

Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн барилгын чанарт онцгой анхаарч, хүмүүсийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрэн хангасан, орчин үеийн стандартад нийцсэн барилга байгууламж барих зорилт тавин ажилласны үр дүнд тодорхой амжилтанд хүрсэн.

Бид салбартаа олон улсын барилгын салбарын шинэ бүхнийг нэвтрүүлж, барилга объектууд архитектур-төлөвлөлт, чанар, аюулгүй байдлаа улам бүр сайжруулж захиалагч, эзэмшигч, ашиглагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхийг зорьж ажилладаг.